ТЭНГРИ Холдинг компанийн цахим хуудсанд тавтай морилно уу!

ТЭНГРИ нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбарууд болох уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент, банк санхүүгийн салбаруудад эрч хүчтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжиж байгаа холдинг компани юм.

Сайн засаглал, зөв менемент, ажилсаг хичээнгүй баг хамт олны хөдөлмөрийн үр дүнд бид богино хугацаанд амжилтанд хүрч байгаагийн жишээ нь 2011 онд “Салбарын манлайлагч хамт олон” хэмээх өргөмжлөлийг хүртсэн явдал юм.

Бидний үйл ажиллагаа хөгжин тэлэхийн хэрээр бид оршин буй нийгмийнхээ сайн сайхны төлөөх хариуцлагаа илүү чухалчилж, байгаль орчин, нийгэм, боловсрол, ажилтнуудын ахуй амьдралд анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийж байна.

Монгол орны хөгжлийн энэ түүхэн цаг үе бидэнд олон сорилт авчрахын зэрэгцээ цоо шинэ боломж, бололцоо, орон зайг нээж өгч байна.

Эрхэм Таныг манай цахим хуудаснаас бидний  тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг урьж байна.