Эрхэм зорилго

Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай, ард түмэндээ мэдэгдэхүйц ашигтай, хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигчиддээ үлэмж өгөөжтэй үндэсний  тэргүүлэгч холдинг компани болоход бидний эрхэм зорилго оршино.

Зорилго

Өргөн цар хүрээтэй үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг цогцоор хэрэгжүүлэх, байгалийн нөөцийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа баталгаажуулах, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн итгэлт түнш, шалгарсан хамтрагч болох замаар бид өөрсдийн үнэ цэнийг бий болгоно.

Стратеги

Бидний амжилтанд хүрэх стратеги нь:

  • Үндэсний цар хүрээтэй үйл ажиллагаа – Улс бүсийн хэмжээний цар хүрээтэй үйл ажиллагаа бүхий салбар компаниуд болон Монгол орон даяар тархсан нөөц баялагт тулгууралсан цогц үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
  • Уул уурхайн төрөл бүрийн түүхий эд, ашигт малтмалын нээлт, ололтууд – Газрын тос, байгалийн хийн сав газрууд болон алт, зэс, нүүрс, төмөр, жонш, кварцийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын хайгуул, олборлолтыг баталгаажуулах.
  • Хамтын ажиллагаа болон багаар ажиллах чадвар – Эдийн засгийн өөр өөр салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн салбар компаниуд хоорондын уялдаа шүтлэлцээ, хамтын  ажиллагааг хангаж мэдлэг туршлага солилцох, дотоодын болон олон улсын тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах, тэднээс суралцах замаар өөрсдийн үнэ цэнийг ахиулах.
  • Итгэлтэй түншлэл – Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, түншүүдийн шалгарсан хамтрагч байх.
  • Чадварлаг удирдлага – Туршлагатай удирдлагын багаар жолоодуулах, тэр хэмжээгээр өндөр өгөөжтэй худалдаа арилжаа, төсөл хөтөлбөрүүдийг баталгаажуулах.