ТЭНГРИ Холдингийн дэргэд хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг ТЭНГРИ сангаас бидний ирээдүй болсон хүүхэд залууст туслах, урам зориг, эрч хүч өгч тэдний хөгжих бололцоог нэмэгдүүлэх үүднээс их дээд сургуульд суралцах, мэргэжил дээшлүүлэхэд нь сургалтын тэтгэлэг олгосон.

 

 

 

Оюутны сайн дурын My Club Community-тэй хамтран тав дахь жилдээ байгаль орчныг хайрлан хамгаалах аяныг өрнүүлж Монгол улсын хэмжээнд нийт 140,000 ширхэг модыг арчилж ургуулж байна.

 

 

 

ТЭНГРИ Холдинг нь Чингис Хааны Онгон төслийнхөө хүрээнд  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт 100,000 ширхэг модны үрсэлгээ тарьц суулгаж ургуулжээ.

 

 

 

Монгол улс, монгол хүн, монголын түүх болон үзэсгэлэнт байгаль, түүхэн газруудыг гадаад, дотоодын зочдод сурталчлан таниулах зорилгоор “Монгол – Мөнх хөх тэнгэр заяатай нүүдэлчин их гүрэн” номыг санаачлан бий болгож жил бүр шинэчлэн  Хонг Конг төвтэй Одиссэй хэвлэлийн компанитай хамтран гаргаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Бид мөн Одиссэй хэвлэлийн компанитай хамтран олон улсад брэнд болж алдаршсан “Торгоны зам” номыг 2013 онд дахин шинээр хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

 

 

 

 

 

 

 

 

 

Эрдэмтэн мэргэд, оюутан залуус, Монголын түүхийг сонирхон судлагч хэн бүхний сонирхлыг татах, судалгаа шинжилгээний хосгүй баримт материал болох, урьд өмнө Монгол хэлнээ орчуулагдаж нийтийн хүртээл болж байгаагүй түүхийн хосгүй үнэт өв “Аугаа их Чингис хааны түүх” номыг орчуулж, хэвлэн гаргасан.

 

 

 

 

 

 

 

 

Эх түүх, эх нутгийн тухай ойлголтыг өргөжүүлж эх орноороо бахархах бахархлыг өргөхийн зэрэгцээ гадаад хэлний мэдлэг боловсролд нь хувь нэмэр оруулах зорилгоор БСШУ-ны яамтай хамтран ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад зориулан энэхүү номоо хандивласан.

 

 

 

 

 

 

 

 

Түүхэн өв соёлыг дээдлэн залуу үед уламжлуулан үлдээх үүднээс “Түүхэн өв соёл” телевизийн цуврал нэвтрүүлгүүд, баримтат киног санаачлан ивээн тэтгэж ТМ болон Б Цэг телевизийн сувгуудтай хамтран гаргав.