Ричфлюорит ХХК

Ричфлюорит ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан охин компани юм.

Жоншны төсөл Одоогоор бид Монгол улсын жоншны томоохон сав бүхий бүс нутгуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улс нь жоншны нөөцөөр дэлхийд дээгүүрт ордог нь биднийг урамшуулж, энэ салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадавхитай компани болох зорилтыг тавин ажиллах түлхэц болж байгаа бөгөөд бидний ойрын хугацааны зорилт нь Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч болох явдал юм.

Кварцийн төсөл Өндөр хурдны техник, технологи хурдтай хөгжиж буй өнөөгийн эрин үед компьютерийн технологийн болон шилэн бүтээгдэхүүний гол түүхий эд болдог кварцийн хайгуул судалгааны ажлыг өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад хийсний үр дүнд бид өнөөдрийн байдлаар олборлолт ашиглалтын шатандаа хүрээд байна.

ТЭНГРИ Терра Ресурс ХХК

ТЭНГРИ Терра Ресурс ХХК нь ТЭНГРИ Холдингийн охин компани бөгөөд бид энэ компаниараа дамжуулан хэтийн төлөв сайтай алт зэсийн төслүүдийн хайгуул судалгааны ажилд хөрөнгө оруулан амжилттайгаар ажиллаж байна.