ТЭНГРИ ПЕТРОКЕМИКАЛС ХХК

ТЭНГРИ Холдинг нь Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор Цайдам Энержи ХХК-г 2009 онд байгуулсан.

Эрчим хүчний төсөл Бид Төв аймгийн Баян сумын нутагт орших Цайдам нуурын хүрэн нүүрсний ордын нөөцөнд тулгуурлан Монгол улсын Төвийн Эрчим Хүчний системд холбогдон ажиллах 600МВт хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан станцыг цахилгаан дамжуулах шугамын хамт барих ажлыг 2018 онд эхлүүлж, 2020 он гэхэд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын Эрчим хүчний салбарт тулгараад байгаа нэн даруй шийдвэрлэх асуудал болох хурдацтай өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах, ашиглалтаас хасагдах эрчим хүчний эх үүсвэрийг нөхөх, ОХУ-аас авах өндөр үнэтэй эрчим хүчний импортыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах зэрэгт бид бодитойгоор хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.