Байгалийн баялгийн арвин их нөөц, газар зүйн ашигтай байршил нь уул уурхайг Монгол улсын эдийн засгийн хөгжлийн стратегийн гол салбар болгож байна. Олон жилийн судалгааны үндсэн дээр 2007 оноос ТЭНГРИ Холдинг нь уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бид жонш, алт, зэс, кварц, нүүрс чиглэлээр хайгуул судалгаа хийн ажиллаж байгаа ба эдгээр нь манай орны ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтөд онцгой чухал байр суурийг эзэлнэ гэдэгт итгэдэг.