ЧИНГИС ХААНЫ ОНГОН ХХК

Чингис Хааны Онгон Компани нь 2008 онд байгуулагдсан. Манай компани нь Монгол орны Зүүн бүсийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орны түүхийг нэгэн цогцоор харуулах зорилготойгоор “Их Эзэн Чингис Хааны Онгон бүхий Монголын Хаадын цогцолбор” – ыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Их хааны онгоныг эх нутагт нь Монгол уламжлалаар нь сэргээн байгуулах нь Монголчууд болон Монгол угсаатнуудад шүтээн, бэлгэ тэмдэг нь болохоос гадна Монголчуудын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах туйлын ач холбогдолтой юм.

Үндэсний түүх соёлын үнэт өвийг үндэсний бахархал болохуйцаар, орчин үеийн жишигт нийцсэн соёл, амралтын цогцолбор, аялал жуулчлалын үйлчилгээний төв хэлбэрээр байгуулж, сурталчлан таниулах, онгон дагшин хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах замаар улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулна.

Төслийн тухай дэлгэрэнгүй танилцуулгыг  энд дарж татаж авна уу.