ТЭНГРИ-ийн хөгжлийн түүхэн замнал нь аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой.

Аялал жуулчлалын бие даасан компани хэлбэртэйгээр анх үүсгэн байгуулагдсанаас хойш 20 гаруй жилийн турш энэ салбарт амжилттайгаар үйл ажиллагаа явуулсаар байна.

Монголын Аялал Жуулчлалын салбар нь өөрийн онцлог шинж бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээр олон улсад танигдаж, харьцангуй удаан хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн эдийн засгийн голлох салбаруудын нэг бөгөөд энэ салбар дахь өргөн боломж болон өөрсдийн туршлагад тулгуурлан цаашид ололт амжилтын буухиаг үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэл бидэнд дүүрэн байна.