Хөдөө аж ахуй

Хэрвээ Монголын тухай бодох ахул хөх тэнгэрийн орон, найрсаг нүүдэлчин ард түмэн, тоолшгүй уудам бэлчээр, тал нутаг эрхгүй санаанд буух болно.  Хөдөө аж ахуйн хөгжлийн хандлагыг судалж  2007, 2008 онуудад Өгөөж Андууд ХХК болон Жаргалант Баянбүрд ХХКомпаниудад хөрөнгө оруулалт хийснээр энэхүү салбарт бидний үйл ажиллагааны гараа эхэлсэн.

Монгол улсын тариалангийн бүс нутагт хэрэгжүүлж буй төслүүдэд бид бүрэн автоматжуулсан услалтын систем гэх мэт орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, дотоод, гадаадын сүүлийн үеийн ололтуудтай уламжлалт аж ахуйг хослуулан хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулан ажиллаж байна.