Барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент

Манай компанийн хөгжлийн нэг томоохон чиглэл нь барилга, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа бөгөөд бид аялал жуулчлалын салбарын дараа энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлсэн туршлагатай.

Манай компани Улаанбаатар хотод оффис болон зочид буудлын зориулалттай барилгуудыг амжилттай барьж байгуулсан.

Монгол улсын Засгийн газраас 2008 онд 40 000 айлын орон сууц улмаар 2010 онд 100000 айлын орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  эхэлсэнтэй холбогдуулж энэхүү бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар бидний зүгээс Нью Жуулчин Констракшн компанийг үүсгэн байгуулж эхний ээлжинд 300 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөн төслийг эхлүүлж, 2013 онд энэхүү төслийг иж бүрэн хэрэгжүүлж дуусган, дараа дараачийн шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлхээр зорин ажиллаж байна.