Transparency – Компанийн ил тод байдал

ТЭНГРИ Холдинг нь оршин буй нийгмээ хүндэтгэж өөрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн мэдээллийг олон нийтэд саадгүй шууд хүргэнэ.

Environment, Education & Ethics – Байгаль орчин, Боловсрол, ёс суртахуун

ТЭНГРИ Холдинг нь эх орныхоо байгалийн цэвэр ариун байдлыг хамгаалахыг хичээн ажилладаг бөгөөд “эцэг болсон мөнх хөх тэнгэр, эх болсон хөрст алтан дэлхий”-г шүтдэг өвөг дээдсийнхээ уламжлалыг үзэл санаандаа хадгалж, бодлого, бизнесийн үйл ажиллагааны зарчим болгон баримталдаг. Бид хөгжиж буй эх орныхоо нийгэм, соёл урлаг, залуу үеийн боловсрол, хүмүүжилд дэмжлэг үзүүлэхийг өөрийн үүргээ хэмээн ухамсарлан ажиллаж байна.

Nationwide presence – Нийгмийн оролцоо

ТЭНГРИ Холдинг нь Монгол улсын эдийн засгийн голлох салбаруудад бодитой хувь нэмрийг оруулан Монгол улсын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаагаараа бахархдаг.

Governance – Компанийн засаглал

ТЭНГРИ Холдинг нь хувь нийлүүлэгчдийн зөв менежмент, удирдлагын зөв ёс суртахууны үндсэн дээр үүсгэн байгуулагдсан. Бид сайн засаглал, ил тод нээлттэй байдал нь тухайн байгууллагын хөгжлийн тулгуур болно гэж үздэг.

Responsibility – Нийгмийн хариуцлага

ТЭНГРИ Холдинг нь ажилтнууд, харилцагчид, түншүүд, нийгэм улс эх орон, дэлхий ертөнц, ирээдүй хойч үеийнхээ өмнө шударга ёс зүйтэй байх хариуцлагыг ухамсарлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Initiative – Идэвхи санаачлага

Бид эх орон, хүн арддаа эерэг өөрчлөлтийг авчрах замаар хөгжин буй Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах болно.